Нийгэм

Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна

By Onon Bayarsaikhan

October 31, 2023

Өсвөр үеийнхнийг мэтгэлцээнээр дамжуулан ёс суртахуунтай, өөрийн үзэл бодлоо нээлттэй илэрхийлдэг, бүтээлч сэтгэлгээтэй болгох үүднээс “Мэтгэлцээний клуб”-ийг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр санаачлан байгуулсан юм. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдад зориулсан, тэдний оюуныг тэтгэх арга хэмжээг үе шаттай зохион байгуулсаар байна. Энэ удаад 85,87,88,120,126,133 дугаар сургуулийн сурагчид “Мэтгэлцэх индэр” арга хэмжээнд оролцлоо. Сургууль бүрд цахим индэр, Баянзүрх дүүргийн хөгжлийн зураглал 2030 бодлогын баримт бичгийг гардуулан өгсөн. Хүүхэд залуучуудыг өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхийн тулд зогсолтгүй хөдөлмөрлөх, суралцах хэрэгтэйг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр өөрийн илтгэлээрээ дамжуулан захисан. Мөн шинэ залуу уран бүтээлч Young Mo’g, болон МУСТА, дуучин, гитарчин О.Гантулга нар ая дуугаараа мэндчилгээ дэвшүүлсэн юм.