Гол мэдээ

АН-ын Улстөрийн зөвлөл Н.Ганибалыг батламжиллаа

By Onon Bayarsaikhan

February 04, 2025

АН-ын Улстөрийн зөвлөл хуралдаж хэд, хэдэн шийдвэр гаргасны нэг нь Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибалтай холбоотой байв.

УИХ-ын гишүүн Н.Ганибалын хувьд 2024 оноос АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажилласан. Харин Улстөрийн зөвлөлийн хурлаар түүнийг ЕНБД-ын үүргийг хуулийн хүрээнд хэрэгжүүлэх эрхийг нь баталгаажуулжээ

Н.Ганибалын хувьд 2020 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа. Гэхдээ үүнээс өмнө тэр 2017-2018 он Ардчилсан Намын Намын байгуулалтын газрын дарга, 2018-2020 он Ардчилсан Намын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан туршлагатай. Тэр ч утгаараа өнгөрсөн жилээс ЕНБД-ын үүргийг гүйцэтгэж байсан.

Тэр ч утгаараа АН-ынхан Н.Ганибалыг энгийн гишүүнээс удирдлагын түвшинд олон жил ажилласан, улстөрийн туршлагатай нэгэн гэж дэмжиж байгаа аж.