
Сүүлийн жилүүдэд Монгол Улсын нэр хүнд гадаад улс, орнуудад чамгүй сайн өссөн. Мэдээж үүнийг гадна, дотнын дараалсан олон айлчлалаас харж болно.
Харамсалтай нь, тэрих хүчин чармайлт, нөр их хөдөлмөр парламентаас арчигдсан хэдхэн амбицтай хүнээс болж үгүй болж мэдэх нь.
Тодруулбал, энэ жил эрхийн хугацаа нь дуусгавар болж буй дипломат албадад улстөрийн карьер нь дууссан хүмүүс очихоор намууддаа хүсэлтээ өгөөд эхэлчихсэн байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол Элчин сайдаар гэсэн бол Б.Баярсайхан, Г.Мөнхцэцэг нар Консулаар гэжээ.
Товчхондоо, МАН-ын албан тушаалтнуудын шуналыг Монголын гадаад харилцааны бодлогоор “угжина” гэсэн үг.
Магадгүй МАН нь хүлээн зөвшөөрөхгүй бол өмнө нь томилогдохоор хүлээн зөвшөөрөгдсөн УИХ-ын гишүүн асан Н.Оюундарь, С.Эрдэнэ нартай барьцах нь энүүхэнд. Тэгэхээр МАН нэр хүнд нь “шал”-аар болсон хүүхнүүдээ бодох уу. Нэгэнтээ эрчээ авч, өсөн дэвжиж байгаа улсынхаа гадаад нэр хүндийг “шал”-аар болгох уу гэдэг асуудалтай тулах нь дээ.
Эх сурвалж: ERENNEWS.MN.