
Жил бүрийн сар шинийн баярын өдрүүд дөхөхөд айл, өрхүүдийн хонины ууц, үхрийн өвчүү хулгайлах хэрэг бүртгэгдэх нь нэмэгддэг гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Сүүлийн өдрүүдэд буюу 2025 оны хоёрдугаар сарын 4-нд Булган аймгийн нутаг дэвсгэрт “Зуслангийн байшинд хулгайч орж, хоёр ширхэг өвчүү, үхрийн мах алдагдсан байна” гэх дуудлага мэдээлэл иржээ.
Мөн хоёрдугаар сарын 7-нд нийслэлд “СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах зуслангийн байшинд хулгайч орсон байна” гэх мэдээллийг авч шалгахад, нэг ширхэг хонины ууц, хоёр ширхэг мөнгө аяга алдагдсан хэргийг тус тус шалгаж байгаа аж.
Тиймээс иргэд, айл, өрхүүд сар шинийн баяртаа зориулан бэлтгэсэн хүнс, эд зүйлсээ хадгалахдаа цоож түгжээг сайтар бэхлэх, сонор сэрэмжтэй байж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.