Улс төр

“CU компанийн урилга, зардлаар Солонгос улсад аялаад ирсэн эрх бүхий төрийн алба хаагчид, дарга нарыг АТГ-т шалгуулах болно” гэв

By Onon Bayarsaikhan

February 18, 2025

Төрийн эрх бүхий алба хаагчид CU компанийн урилга, зардлаар Солонгос улсад ажлын өдрүүдээр 5 хоног аялж ирсэн талаар ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо ТББ болон иргэдээс өнөөдөр /2025.02.18/ мэдээлэл өглөө.

ТҮЦ-ээр амь зуугчдын холбооны төлөөлөл ярихдаа “Худалдаачид бид өнөөдрийг хүртэл төрөөс юу ч гуйлгүй амьдралаа авч явсаар ирсэн. Гэтэл гадаадын сүлжээ дэлгүүрийн эзэдтэй төрийн алба хаагчид нийлж бидний амьдралын эх үүсвэрийг устгах гэж байгаатай тэмцэх болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Хоёрдугаарт, CU компанийн урилга, зардлаар Солонгос улсад аялаад ирсэн эрх бүхий төрийн алба хаагчид дарга нарыг АТГ-т шалгуулах болно” гэв.

Мөн тэд энэ үеэр “CU” компанийн санхүүжилтээр “нийслэл дүүргээс сургалт, аялалд оролцох хүмүүсийн нэрсийг зарласан юм.

Танилцуулсан нэрс:

Улаанбаатар хотын ЗАА-ны Хүнс, худалдаа үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн

Багануур дүүргийн менежер н.Бямбацэцэг

Нийслэлийн ХХААГ-ын Хяналтын хэлтсийн дарга, ахлах байцаагч н.Цэрмаа

НХХААГ-ын Хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Х.Чимгээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Орчны эрүүл ахуйн хяналтын ахлах байцаагч Д.Дэлгэрбаяр

БГД-ын ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний газрын дарга Г.Батсүрэн

БЗД-ийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Цэнд-Очир

СХД-ийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга н.Цэдэнсүрэн

СБД-ийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Жаргал

ХУД-ийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга н.Саруултуяа

ЧД-ийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга н.Булган

Багануур дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга н.Хүрэлбаатар

Улаанбаатар хотын ЗАА-ны Хүнс, худалдаа үйлчилгээний газрын Худалдаа үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэнд

Улаанбаатар хотын ЗАА-ны Хүнс, худалдаа үйлчилгээний газрын хоол үйлдэрлэлийн газрын мэргэжилтэн н.Өлзиймаа