Гол мэдээ

Төр “Энержи ресурс”-ын бүлэглэлээс “Ухаа худаг”-аа авч чадах уу

By Onon Bayarsaikhan

February 19, 2025

Сүүлийн өдрүүдэд стратегийн ордуудыг томоохон компаниуд хууль бусаар авсан талаарх мэдээлэл ил болж, эргүүлэн авах ажиллагаа эхлээд байна. Тэдгээрээс хамгийн ихээр анхаарал татаж байгаа нь “Энержи ресурс” ХХК-ийн Ухаа худаг. Бүр тодруулбал, “Энержи ресурс”-ыг MCS, Петровис, Шунхлай хамтран эзэмшдэг.

Гэтэл манай УИХ-ын гишүүд “Энержи ресурс” болон охин компаниудаас нь их хэмжээний хандивыг сонгуулийн үеэр авчхаж. Тэгэхээр УИХ-ын хаврын чуулганаар Засгийн газар, монголчууд “Ухаа худаг”-аа авч чадах болов уу гэдэг эргэлзээ төрж байна.

Тодорхой харвал, “Энержи ресурс” болон түүний харьяаны “Юнайтэдпауэр”, “Ухаа худаг ус хангамж”, “Таван толгой нисэх буудал”, “Таван толгой цахилгаан станц, ус хангамж”, “Чингис-Эко тур”, “Эрчим сүлжээ”, “Агар энержи” нийт найман компани Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд 210 сая төгрөг хандивласан бол Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт 180 сая, Боомтын сайд Б.Тулгад 100 сая, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатарт 100 сая, УИХ-ын гишүүн Э.Болормаад 180 сая, Н.Наранбаатарт 150 сая, Д.Ганбатад 100 сая Ц.Даваасүрэнд 70 сая, Р.Эрдэнэбүрэнд 70 сая төгрөг тус тус өгч парламентын гишүүн болох замыг нь засжээ.

Мэдээж тэднээс гадна MCS-ээр овоглогдож ирсэн өдгөө Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгаланд 370 сая төгрөг өгсөн байгаа юм.

Мөн “Энержи ресурс”-ын нэг хөрөнгө оруулагч “Шунхлай” группын охин компани болох Паблик медиа, Эн ти ви, Медиа групп, Капитал групп зэргээс Ч.Лодойсамбууг УИХ-ын гишүүн болгохын тулд 110 сая төгрөг хандивласан.

Ингээд харвал Засгийн газраас ил болгоод байгаа асуудал эцэслэгдэж монголчууд “Баялгийн сан”-даа “Ухаа худаг”-аа авч чадах уу…