Гол мэдээ

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Энержи ресурс”-ийн 70 саяар дутсан уу

By Onon Bayarsaikhan

March 06, 2025

Авч л байвал ард нь яах нь хамаагүй мэт аашилдаг хүмүүс энэ парламентад хэд хэд байна. Нэг нь Төвсийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн. Түүнд MCS буюу “Энержи ресурс”-ын охин компаниуд УИХ-ын сонгуулийн үеэр 70 сая төгрөг хандивласан байдаг. Тодруулбал, “Энержи ресурс” 30 сая, “Юнайтэд пауэр” 30 сая, “Ухаа худаг ус хангамж” 10 сая төгрөг хандивласан байдаг.

Ц.Даваасүрэн тав дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон бөгөөд байнга давхар дээлтэй байсаар ирсэн. 1989 оноос хойш төрийн алба, төрд ажиллаж ирсэн түүний хувьд ашиг сонирхлын зөрчилд орчих хэмжээний хөрөнгөгүй нэгэн уг нь биш.

Ц.Даваасүрэн ХОМ-тээ өөрийн орлого 534.7 сая, гэр бүлийн орлогоо 81.2 сая гэсэн байдаг. Мөн үл хөдлөх хөрөнгийн тухайд нэг хаус, нэг байр, үйлчилгээний зориулалттай обьект нэг гэжээ. Мэдээж 23.0 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй, хадгаламждаа 15.6 сая, харин бэлэн 196.0 сая төгрөгтэй гэсэн байдаг.

Өдгөө Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж буй түүнийг өнгөрсөн онд 2025 оны төсөв хэлэлцэх үеэр маш муу ажилласныг олон нийт бүгд харсан.

Тэр ч утгаараа УИХ-ын чуулганы хуралдаанаар Ухаа худгийг “Энержи ресурс” хууль бусаар авсан тухай асуудлыг хэлэлцэхээр хэрхэн оролцох бол.

Эх сурвалж: erennews.mn