
Алга, дарам газрыг ч булааж ханадаггүй Б.Чулуунбаатар
Монголд монопол гэгдэг том группүүд жижиг бизнесүүдийг булаадаг болоод удаж байна. Түүний нэг нь “Моннис”. Тодруулбал, өнгөрөгч долоо хоногт нийслэлд авто зогсоол ажиллуулдаг иргэд хэвлэлийн хурал зарлаж, “Моннис” төртэй нийлж, жижиг бизнес эрхлэгчдийг залгих гэж байна хэмээн мэдэгдсэн.
Үнэхээр ч Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үүднээс 50 зогсоолыг жишиг зогсоол болгохоор төлөвлөж, сонгон шалгаруулалтаар Моннис группийн охин компани шалгарсан гэж мэдэгдсэн.
Тухайн охин компани гээд байгаа нь “Эн ти би”. Тэд хамгийн сүүлд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн авто зогсоолыг эзэмших болсон. Түүнээс болж тухайн орчимд замын түгжрэл нэмэгдэж, иргэдийн бухимдлыг төрүүлсээр багагүй хугацааг өнгөрүүлж буй. Түүнчлэн тухайн зогсоолыг өвлийн улиралд төлбөргүй, дулааны цагт төлбөртэй үйлчилдэг байсныг өөрчилж байнгын мөнгө хураадаг болсон.
Ердөө л хөдөлбөл мөнгө гэдэг зарчим үйлчилж байгаа нь энэ.
Хамгийн хачирхалтай нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь өөрөө Орон нутгийн өмчит тохижилт үйлчилгээний газар. Өөрөөр хэлбэл, нийслэлийн өмчит байгууллагын газраас хувийн компанид аль хэдийн өгчихсөн байгаа нь хардлага дагуулахгүй байхын аргагүй.
Эх сурвалж: erennews.mn