
Засгийн газрын ээлжит хуралдаан лхагва гарагт болдог. Гэвч өчигдөр сар шинийн амралтын өдрүүд үргэлжилж байсан тул өнөөдөр зохион байгуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар:
– “Хэлэлцээр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр/
– Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төсөл
– “Монгол Улсын иргэнд 2025 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 21 асуудлыг хэлэлцэж танилцахаар байна.