Нийгэм

Жолооны эрхээ хасуулсан жолооч шалгалт өгөхгүй

By Onon Bayarsaikhan

March 06, 2025

Жолооны эрхээ хасуулсан иргэд дахин сургалт, шалгалт өгөх шаардлагагүй болсон гэдгийг албаныхан мэдээллээ. Ингэснээр жолооны эрх хассан хугацаа дуусмагц автоматаар сэргэх юм. Энэ шийдвэр 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс хэрэгжиж эхэлжээ. Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн 2025 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн А/46 гэсэн тушаалаар Эрх сэргээх, дуусгавар болгох журмыг хүчингүй болгосон байна. Уг журмаар зохицуулж байсан жолооны эрхийн хугацаа дууссан тохиолдолд төрийн бус байгууллагын сургалтад хамрагдаж, эрхээ сэлгээх нь зохицуулалт хүчингүй болж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар жолооны эрхийг автоматаар сэргээхээр болжээ.