Гол мэдээ

Зүүн бүсээс УИХ-д сонгогдсон “жүжигчид”

By Onon Bayarsaikhan

March 13, 2025

Зүүн бүсийн аймгуудад хээрийн түймэр гарч иргэд эд хөрөнгө, малаа алдаж, хохирлын хэмжээг тодорхойлж амжаагүй байна.

Тиймээс Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга С.Амарсайханы тушаалаар байгуулагдсан Шуурхай хэсгийн бүрэлдэхүүн тухайн аймгуудад ажиллаж байгаа билээ.

Гэтэл тухайн бүсээс УИХ-д сонгогдсон гишүүн У.Отгонбаяр, М.Ганхүлэг, М.Бадамсүрэн, Ц.Идэрбат, Л.Соронзонболд нар Онцгой комиссын ажлыг өөрсдийн өөрсдөө санаачилсан мэт “жүжиглэжээ”.

Үндсэндээ тэд Шадар сайд руу утсаар ярьж иргэд гэр олго гэж үүрэгдсэн мэт олон нийтэл ойлгуулж явна.

Үнэн хэрэгтээ Шадар сайд Улсын онцгой комиссыг толгойлж байгаагийн хувиар хуулийн дагуу хохирсон иргэдэд тусламж үзүүлж яваа билээ.

Парламентад сонгогдож бараг жил болох гэж байж тодорхой хийсэн ажилгүй зүүн бүсийн гишүүд бусдын “нулимсаар” шоу хийж байгаа нь ёс зүйгүй нөхөд гэдгээ л харуулж байна даа.

Эх сурвалж: Erennews.mn