Гол мэдээ

Яндангүй бүс байгуулах Д.Мөнхбаатар дарга 6.5 тэрбумаар агуулах түрээслэх нь

By Onon Bayarsaikhan

June 02, 2025

Улаанбаатарыг утаанаас салгана гэдэг олон хүний халаасыг түнтийлгэж, амьдралыг нь өөд татдаг бизнес болж хувирч байна даа.

Уг нь Улаанбаатарт “Яндангүй бүс” байгуулж, галлагаатай өрхийн тоог бууруулахаар яригдаж байгаа. Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэж өвөлжингөө ярьсан.

Атал “Яндангүй бүс”-ийн тухай бус утаа таригч түлшээ хэрхэх тухайгаа л толгойгоо ажиллуулсаар байгаа аж.

Тус газар энэ удаа “Сайжруулсан шахмал түлшийг нөөцлөхөд шаардлагатай агуулах түрээслэх ажил” гэх тендер зарлажээ. Түүнд нь 2026-2027 оны галлагааны улиралд шахмал түлш хадгалах агуулахыг 6 тэрбум 529 сая 446 мянган төгрөгөөр түрээслэх тухай тусгасан байна.

Уг нь “Таван толгой түлш ХХК баруун, зүүн, баруун хоёр үйлдвэрийг татвар төлөгчдийн мөнгөөр барьж, байгуулсан ч агаарын бохирдол огт буусангүй. Харин ч эсрэгээрээ угаартагсдын тоо л нэмэгдсэн. Таван толгой түлшнийнхэн ч хэрхэн утаа бууруулах вэ гэхээсээ илүү угаартахгүйн тулд гэх сурталчилгааг л түлхүү цацдаг юм билээ.

Тэгвэл энэ жил ч ялгаагүй ердөө л өнөөх алдарт түлшээ ашиглаж, татвар төлөгчдийн мөнгөөр тоглохын тулд ийн 6.5 тэрбум орчмыг зөвхөн агуулах түрээслэхэд зарцуулах гэж байгаа аж.

Эх сурвалж: Erennews.mn