Гол мэдээ

Ванга шиг хэлье, Л.Оюун-Эрдэнийг 126 гишүүнтэй парламент авч ҮЛДЭНЭ

By Onon Bayarsaikhan

June 02, 2025

АН-ын 8 сайд Ерөнхий сайдад “Итгэл хүлээлгэх эсэх” тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэхээс өмнө “ӨРГӨДЛӨӨ” өгөхөөр болжээ.

Тэгэхээр АН-д Ерөнхий сайд цаашлаад Засгийн газрын ХУВЬ ЗАЯА хамаагүй, парламентын гишүүдэд сонголт олгож байгаа нэртэй, сорилт үлдээж буй дүр зураг харагдаж байна.

Хөшигний УРД биш “АРД” нь ч бас жүжиг тоглож болдгийг харуулж, АН “№3”-аа авч үлдэхээр яриа хөөрөөндөө орсон бололтой.

Улс төрийн шинжлэх ухаан нь өөрөө амьд үлдэх, албан тушаалд очих тэмцэл тул энэ дүр зургийг АНАГРАМИ шиг тайлахад бэрх биш юм.

Цаашилбал Ерөнхий сайдад “Итгэл хүлээлгэх эсэх” тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар нээлттэй хэлэлцье гэх санал гарч, Л.Оюун-Эрдэнэ “халаасны гишүүдээ хараанаасаа салгахгүй байх” боломжийг өөртөө олгох таамагтай байна.

Өнгөн дээрээ олон нийтийн шаардлага мэт харагдуулж, цаагуураа өөртөө ашигтайгаар нөхцөл байдлыг эргүүлэх гэсэн Ерөнхий сайдын танил улс төрийн ТЕХНОЛОГИ ажиллаж эхлэх нь ээ.

УИХ-ын хайрцаглагдсан гишүүд ийнхүү үзэл санаанаасаа УРВАЖ, цүнхний хэрүүлийг төрийн хямралд хүргэсэн Л.Оюун-Эрдэнийн ХИР БУРТАГ-тай үлдэх нь тодорхой байна.

Эсрэгээрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс төрийн байр сууриа улам батжуулж, Монгол Улс авралгүй, АРДЧИЛАЛГҮЙ болох зам руугаа уруудах нь ээ.

Ингээд төгсгөлд нь Отгонбаатар, Дух нарын УИХ “тар” жагсаал амь орж, явуургүй “монологи” олон нийтийн тархийг УГААЖ эхлэх нь тодорхой болжээ.