Эрэн сурвалжлах

Зочид буудалд мансуурсан этгээдүүдийг илрүүлжээ

By Onon Bayarsaikhan

August 18, 2025

Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 20:20 минутад “… буудлын өрөөнд бүлэг хүмүүс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж байж болзошгүй байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Энэ дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Дорноговь аймгийн нэр бүхий буудлын … тоот өрөөнд 21-22 насны гурван этгээд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хадгалж, мансуурсан байсныг үйлдэл дээр нь таслан зогсоож, илрүүжээ.