Эрэн сурвалжлах

Хусдаг лотерей сугалаанд 4 сая орчим төгрөг залилуулжээ

By Onon Bayarsaikhan

August 19, 2025

Цагдаагийн байгууллагад “Цахимаар сугалаанд хамрагдаад залилуулчихлаа” гэх дуудлага энэ оны 08 дугаар сарын 17-ны өдөр бүртгэгджээ.

Тодруулбал иргэн … нь Лоторей хусдаг сугалаанд оролцон нэр бүхий этгээдийн дансанд хоёр удаагийн гүйлгээгээр 3 сая 399 мянган төгрөгийг шилжүүлэн залилуулжээ.

Энэ төрлийн гэмт хэргийн зар мэдээлэл фэйкбүүк, инстаграмм зэрэг платформуудад их байгаа тул иргэд Та бүхэн мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, сайтар нягтлан, үл таних хүнд мөнгө шилжүүлэхгүй байхад анхаарахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.