Эрэн сурвалжлах

Ээж, охин хоёр угаартаж, нас баржээ

By Onon Bayarsaikhan

October 08, 2025

Галлагааны улирал эхэлснээр иргэд угаартаж, эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол цөөнгүй гардаг.

Тодруулбал, энэ сарын эхээр ээж, охин хоёр гэртээ угаартаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүрэгт оршин суух 56 настай эмэгтэй, 16 настай охины хамт угаартаж амь насаа алдсан байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр 56 настай иргэн гэртээ угаартсан байдалтай нас барсан бол 16 настай охин нь ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн ч эмчилгээ авч чадахгүй нас баржээ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа юм байна.