Эрэн сурвалжлах

Тээвэрлэж явсан 29 тн бараа шатаж байсныг унтраахаар ажиллаж байна

By Onon Bayarsaikhan

January 15, 2026

Онцгой байдлын албанд Дорноговь аймгийн Айраг сум /аймгийн төвөөс хойд зүгт 165 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 45 км-т/ Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан ачааны автомашин шатаж байна гэх дуудлага 2026.01.15-ны 05:57 цагт ирсэн байна. Энэ дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь 23 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн “Volvo FM440” загварын зүтгүүрийн ачаа, тээвэрлэж явсан 29 тн бараа шатаж байсныг унтраахаар ажиллаж байна.