Эрэн сурвалжлах

ХУД-т шатахууны машин осолдож 16 тн түлш асгарчээ

By Onon Bayarsaikhan

January 16, 2026

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Кувейтийн амруу эргэдэг хэсгийн Си Юү сүлжээ дэлгүүрийн харалдаа 2026 оны 01 сарын 15-ны 21:06 цагт шатахуун тээврийн том машин зам дээр унасан дуудлага Онцгой байдлын албанд ирсэн байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 10 алба хаагч 2 автомашинтай очиход хувийн эзэмшлийн Beiben North Benz ND-4250 загварын 42,000 литр дизель түлш ачсан тээврийн хэрэгсэл замын хажуу талд унасан байсныг хамгаалалтад авч ажиллажээ.

Тухайн тээврийн хэрэгслийн асгараагүй түлшийг Hyundai Trago загварын 40000 литр багтаамжтай тээврийн хэрэгсэлд соруулж, дүүргийн хот тохижилт, зам цэвэрлэгээний компанийн ажилтнууд асгарсан 16 тн түлшийг саармагжуулалт хийжээ. Мөн унасан ёмкостийг босгосон, эцсийн цэвэрлэгээг хийжээ.