Зэвсэгт хүчний 105 жилийн ойг тохиолдуулан тус салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эрхмүүдийг Төрийн дээд шагнал, одон, медалиар шагналаа.
Тухайлбал, Монгол Улсын харцага, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, үндэсний бөхийн тайлбарлагч Т.Өсөх-Ирээдүйд “Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч” цол олголоо. Түүний хувьд 2002 онд Сэлэнгэ аймгийн наадамд түрүүлж Аймгийн арслан цол хүртсэн бол 2006 онд Улсын начин, 2010 онд Өсөх идэр чимэг, 2011 онд Улсын харцага цол тус тус хүртсэн.
Тэр дасгалжуулагчаар ажиллах болсноос хойш Монгол Улсын арслан Б.Орхонбаяр зэрэг улс, аймаг сумын цолтой болон олон залуу бөхчүүдийг төрүүлээд байгаа юм.