Гол мэдээ

Хотын дарга Х.Нямбаатар Нийслэлийн МАН-ын гишүүдийг Туулын хурдны замын ажилд ДАЙЧИЛНА

By Onon Bayarsaikhan

March 29, 2026

Сүүлийн өдрүүдэд Х.Нямбаатарын санаачлаад байгаа хурдны зам Туул голыг үгүй хийх гэж байгааг олон нийт эсэргүүцэж, амралтын өдрүүдэд жагсаал зохион байгуулах болсон.

Гэвч Хотын дарга Х.Нямбаатар яаж зүгээр суух вэ гэсэн шиг маргааш буюу гуравдугаар сарын 30-нд 13:00 цагт Нийслэлийн МАН-ын гишүүдийг уриа, лоозон барьж жагсахыг үүрэг болгожээ.

Ингэхдээ Нийслэлийн МАН-ын хорооны групптээ Алсын 3 дүүрэг тус бүр 100, төвийн 6 дүүрэг тус бүр 500 гишүүнээ дагуулж очихыг үүрэгджээ. Мөн тэд нар нь картон цаасан дээр “Бүтээн байгуулалтаа дэмжиж байна, Түгжрэлээс салмаар байна” гэсэн уриа, лоозон барьж зогсох юм байх.

Ёстой л “тэжээж, таргалуулж байгаад алж иднэ” гэдэг шиг мань Х.Нямбаатар бараг хоёр жил Нийслэлийн МАН-ын дарга байгаагийнхаа ашгийг хүртэж, Туулын замыг эсэргүүцэгчдийн эсрэг намын гишүүдээ турхирахаар зэхэж байгаа нь энэ бололтой.

Жагсаалд очигсдыг Хотын дарга өөрөө бүртгэхийн зэрэгцээ, дэд дарга нар нь ч түүнд дэм болох юм байх.

Уг нь улсын нийслэл Улаанбаатарын хувь, заяаг шийдвэрлэх гэж байхад МАН-ын үүрийн гишүүдээр эцсийн шийдвэрийг гаргуулахаар ийнхүү зүтгүүлж байгаа нь Х.Нямбаатар цаанаа ашиг, сонирхол агуулж байна гэх хардлагыг төрүүлэхээс ч аргагүй биз ээ.

Юутай ч Улаанбаатараа усгүй болчихно гэж жагсаж буй иргэдийн эсрэг намынхнаа “тавьж” буй Х.Нямбаатарт нийслэлчүүдийн ундны усны асуудал огт хамаагүй бололтой.