МАН-ын Бага хурал өчигдөр болж УИХ-ын дарга Н.Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн. Түүнийг Бага хурлын гишүүдийн 99.7 хувийн саналаар Засгийн газрын тэргүүнд нэр дэвшүүлсэн юм. Үүнтэй холбогдуулан түүнийг УИХ-ын даргын албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг өнөөдөр хэлэлцлээ.
Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 80.2 хувь нь Н.Учралыг УИХ-ын даргын албан тушаалаас нь чөлөөлөхийг дэмжсэн байна.
УИХ-ын дараагийн дарга сонгогдтол дэд дарга Ж.Бат-Эрдэнэ чуулганы үйл ажиллагааг удирдана. УИХ-ын дараагийн даргад УИХ-ын гишүүн С.Бямбацогт, С.Амарсайхан, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Б.Жавхлан нарын нэгийг нэр дэвшүүлнэ гэсэн мэдээлэл гараад байгаа юм.