Эрэн сурвалжлах

Говь-Алтай аймагт 4.5 магниудын хүчтэй газар хөдөлжээ

By Onon Bayarsaikhan

April 08, 2026

Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт өнөөдөр /2026.04.08/ 00:07:24 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Тодруулбал, Тонхил сумын төвөөс зүүн урд зүгт 18 километрийн зайд газар хөдөлсөн байна. Газар хөдлөлтийн төвийн байршил нь өргөрөг 46.19, уртраг 94.07 хэмд бүртгэгджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраас нөхцөл байдлыг тодруулахад, чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд одоогоор хохирол, гэмтэл бэртлийн мэдээлэл ирээгүй байна.