Жуулчны визээр энэ оны нэгдүгээр сарын 12-нд “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн БНСУ-ын иргэн сураггүй алга болжээ. Гэвч түүний цогцсыг иргэд олж цагдаагийнханд мэдэгдсэн байна. Ганцаараа аялахаар ирсэн 57 настай жуулчин Монголд ирээд, буцаж гараагүй, хэрхсэн нь тодорхойгүй болсон гэнэ.
Гэтэл Төв аймгийн Аргалант сумын нутаг Хүй долоон худаг орчмоос орон нутгийн малчид “Эрэгтэй хүний удсан цогцос байна” гэсэн мэдээлэл цагдаагийнханд өгснөөр тус аймгийн Цагдаагийн газрынхан үзлэг, шалгалт хийж гадаадын иргэн биедээ ил харагдах гэмтэл, шархгүй амиа алдсан болохыг тогтоожээ.
Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Мөн БНСУ-аас манай улсад суугаа ЭСЯ-ныханд мэдэгджээ.