Эрэн сурвалжлах

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил өчигдөр бүртгэгджээ

By Onon Bayarsaikhan

September 30, 2026

Өчигдөр /2026.09.29/ цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт нийт 2226 гомдол, мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн мэдээллээс 855 нь зөрчлийн шинжтэй, харин 114 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага байсан бөгөөд шуурхай ажиллагааны хүрээнд гурван хэрэг илрүүлж, өмнө нь үйлдэгдсэн 62 хэргийг нөхөн илрүүлсэн байна. Тодруулбал, хүүхэд болон гэр бүлийн хүчирхийллийн 66 дуудлага, 9 хулгайлах хэрэг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил илэрч, 83 хүнийг эрүүлжүүлжээ.