Спорт

Жудочид Бакуг зорилоо

By Onon Bayarsaikhan

October 01, 2026

Азербайжан улсын нийслэл Баку хотноо 10 дугаар сарын 04–11-ний өдрүүдэд зохион байгуулагдах 2026 оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд болно. Тус тэмцээнд оролцохоор Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Г.Болдбаатар болон шигшээ багийн тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо.

Харин шигшээ багийн бусад бүрэлдэхүүн Япон улсын Айчи-Нагояа хотод зохион байгуулагдаж буй Азийн наадамд оролцсоны дараа Баку хотноо хүрэлцэн ирж, Дэлхийн аваргадаа нэгдэн оролцоно.