Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны аравдугаар сарын 04-ний өдөр нийт 2152 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 544, гэмт хэргийн шинжтэй 134 дуудлага, мэдээлэл байжээ. Мөн залилангийн 42, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 88, хулгайн 19 дуудлага бүртгэгдсэн байна.
Тухайн өдөр 112 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчлийг илрүүлжээ. Цагдаагийн алба хаагчид 2 хэргийг шуурхай илрүүлж, 54 хэргийг нөхөн илрүүлсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.