Эрэн сурвалжлах

Хээрийн хоёр түймрийг бүрэн унтрааж, нэг түймрийг цурамд оруулжээ

By Onon Bayarsaikhan

October 08, 2026

Улсын хэмжээнд өчигдөр буюу аравдугаар сарын 7-ны өдөр гурван удаагийн хээрийн гал түймэр бүртгэгдсэнээс хоёр түймрийг бүрэн унтрааж, нэг түймрийг цурамд оруулжээ. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Асгат, Мөнххаан суманд гарсан түймрийг бүрэн унтрааж, Дорнод аймгийн Чойбалсан суманд гарсан хээрийн түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Түймрийг унтраах ажиллагаанд дээрх аймгийн Онцгой байдлын газар, Хилийн анги, сумдын мэргэжлийн анги, иргэд зэрэг 95 хүн, 22 техник хэрэгсэлтэйгээр ажиллав хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.