Эрэн сурвалжлах

Говь-Алтайн Тайшир суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

By Onon Bayarsaikhan

October 15, 2026

Говь-Алтай аймгийн Тайшир сумын төвөөс баруун урд зүгт 49 км зайд өнөөдөр /2026.10.15/ 08:38:29 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Холбогдох байгууллагаас аймгийн онцгой байдлын газраар дамжуулан Тайшир сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй гэж мэдээлсэн байна.