Нийгэм

Тусгай үүргийн онгоцоор зорчих иргэдийн анхааралд

By Onon Bayarsaikhan

March 27, 2020

УОК-ын шийдвэрийн дагуу Сөүлийн чиглэлд 4 дүгээр сарын 2-ны өдөр тусгай үүргийн нислэг хийгдэнэ. Нислэгт энэ дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд ЭСЯ-ны Консулын хэлтэст ирж бүртгүүлсэн өндөр настан, жирэмсэн, бага насны хүүхэдтэй, эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд бүртгүүлсэн дарааллын дагуу хамрагдана. Бүртгэлд хамрагдсан тухайн иргэнтэй МИАТ-ын төлөөлөгчийн газраас утсаар холбогдож, нислэгийн тийзийг баталгаажуулах болно. Тусгай үүргийн онгоцоор эх нутагтаа буцах иргэд дараах зүйлсийг анхаарна уу! Монгол Улсын Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу гадаадаас ирж байгаа иргэд коронавирусын шинжилгээг заавал өгсөн байна. Иргэд өөрийн оршин суугаа газрын эмнэлгүүд болон эрүүл мэндийн төвд хандаж коронавирсурын шинжилгээг өгч, шинжилгээний хуудсыг онгоцонд суухдаа үзүүлнэ. Шинжилгээний бичиггүй иргэнийг агаарын хөлөгт суулгахгүй. Эмнэлэг, эрүүл мэндийн төвийн жагсаалтыг дараах холбоосоос авна уу /Эмнэлэг, эрүүл мэндийн төвийн жагсаалт/. 

МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ