Гол мэдээ

АНУ-аас эх орондоо буцах хүсэлт гаргасан 1437 иргэн байна

By Onon Bayarsaikhan

July 28, 2020

Шинэ төрлийн коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, ард нийтийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор Улсын онцгой комисс (УОК)-ын гаргасан шийдвэрийн дагуу тус Монгол улсаас АНУ-д суугаа ЭСЯ-нд нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн мэдээллийг “Хувь хүний нууцын тухай” хуульд нийцүүлэн овог, нэрийг өргөдөл анх гаргасан огноогийн хамт олон нийтэд нээлттэй болголоо.

УОК-оос бага насны хүүхэдтэй гэр бүл, эрүүл мэндийн шалтгаантай, ахмад настан, жирэмсэн зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг энэхүү дарааллыг үл харгалзан сонгож, нэрсийг тус ЭСЯ-нд ирүүлж буйг анхаарна уу.

2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар тус ЭСЯ-нд хандаж эх орондоо буцах хүсэлт гаргасан 1437 иргэний мэдээллийг энд дарж үзнэ үү.

  
Хүндэтгэх шалтгаанВашингтон дахь ЭСЯ
Бага насны хүүхэдтэй гэр бүл258
Эрүүл мэндийн шалтгаантай197
Ахмад настан /60-с дээш настай/208
Жирэмсэн15
Оюутан383
Бусад хүндэтгэх шалтгаантай376
Нийт1437

МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ