Нийгэм

ЭМЯ: Нэг хүн эдгэрэн дараагийн ажиглалтад шилжлээ

By Onon Bayarsaikhan

September 15, 2020

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар мэдээллээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 267 мянган хүн шинээр халдвар авч, 4 мянга гаруй хүн эндcэн байна. Өнгөрсөн өдрөөс өвчлөл 40 мянга, нас баралт 1 мянгаар буурсан байна. Харин 250 мянга гаруй хүн эдгэрчээ. Өнөөдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт 418 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.  Харин 1 хүн эдгэрэн дараагийн ажиглалтад шилжлээ.