Эдийн засаг

ОХУ-ын тэргүүлэх тээвэр-логистикийн Феско групп Монголын зах зээлд нэвтрэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв

By Onon Bayarsaikhan

September 29, 2022

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин (2022.09.27-нд) ОХУ-ын Монгол Улс дахь худалдааны төлөөлөгч Максим Васильев, ОХУ-ын Феско группийн Харилцаа холбооны Газрын Дарга Никита Томилин нарыг хүлээн авч уулзаж, санал солилцлоо. Уулзалтын үеэр зуу гаруй жилийн түүхтэй ОХУ-ын тэргүүлэх тээвэр-логистикийн Феско группийн төлөөлөгчид үйл ажиллагаагаа танилцуулж, тээвэрлэлтийн цар хүрээгээ тэлж Монголын зах зээлд нэвтрэхэд МҮХАҮТ-ын зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Мөн ОХУ-ын Москва хотноо болох Монгол Улс, ОХУ-ын Засгийн Газар хоорондын комиссын 23-р хуралдааны протоколд хоёр улсын худалдаа эдийн засаг, бизнесийн харилцааг хөгжүүлэхэд МҮХАҮТ-ын оролцоо чухал болохыг онцолсныг тэмдэглэв.

ОХУ-ын Приморийн Хязгаарын “Надеждинский” онцгой эдийн засгийн бүсэд Монголын тээвэр-логистикийн газар нээгдэх гэж буйг Худалдааны төлөөлөгч М.Васильев тодруулан, цаашид “Монголд үйлдвэрлэв” худалдааны төв байгуулах хэтийн төлөв харагдаж байна хэмээн онцолсон юм.

Түүнчлэн энэ оны 10 дугаар сарын 20-22 ны өдрүүд Москва хотноо зохион байгуулагдах “Орост үйлдвэрлэв-2022” бизнес форумд МҮХАҮТ-ын удирдлагууд, монголын бизнес төлөөллийг оролцохыг урилаа.