Аялал танин мэдэхүй

АЭРОМОНГОЛ КОМПАНИЙ АГААРЫН ХӨЛГИЙН ТОО НЭМЭГДЭХ БОЛЛОО

By ganaa

May 11, 2018

АЭРОМОНГОЛИА ХХК нь Монгол улсын анхны хувийн эзэмшлийн агаарын зорчигч тээврийн компани бөгөөд өнөөдрийг хүртэл Фоккер 50 хөлөгтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан. Тус компани Embrear ERJ-145 агаарын хөлөгтэй болж байгаа бөгөөд тэр онгоцоо авчрах нислэг нь Якут-Улаанбаатар чиглэлд 20:30 цагт нислэгээ хийх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Уг онгоц нь JU-1800 бүртгэлийн дугаартай бөгөөд эхний ээлжинд орон нутагт Улаангом, Ховд, Өлгий чиглэлд нислэг үйлдэх юм байна.

 

 

ERJ145LR онгоц нь холын зайн нислэг үйлдэх боломжтой бөгөөд шатахууны нэмэгдүүлсэн багтаамж  (6,396л / 1,690галлон) бөгөөд хөдөлгүүрийн сайжруулсан хувилбар юм байна

Багийн бүрэлдэхүүнд 2 нисгэгч + онгоцны үйлчлэгч

50 зорчигчийн суудалтай 

Онгоцны урт 29,87м

Өргөн далавчны хамт 20,04 м

Өндөр 6,76 м

Rolls-Royce AE 3007-A1  хос хөдөлгүүртэй

Нислэгийн алслалт 2,870 км зэрэг техникийн үзүүлэлттэй юм байна.

 

 

 

Ийнхүү Аэромонгол компаний хамт олон агаарын хөлгийнхөө тоог нэгээр нэмэгдүүлж иргэдэд хүрч үйлчлэх онгоцны төрөл ч нэмэгдлээ. Дүүлэх тэнгэр нь цэлмэг байж, суулт бүр нь зөөлөн байх болтугай хэмээн ерөөл өргөе.

 

 

BOLLOO.MN