Гол мэдээ

Нийслэл хот “Гэрэлт хайрын хөшөө”-тэй болов

By ganaa

May 14, 2018

 

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, Монгол Улсын төрийн хошой шагналт, зууны манлай "Тунгалаг Тамир" романы зохиолч Ч. Лодойдамба, түүний гэргий ардын жүжигчин, Ч.Долгорсүрэн нарын "Гэрэлт хайрын хөшөө"-г өчигдөр /05.13/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд босгожээ.

Хөшөөний нээлтэд "Тунгалаг тамир" киноны Эрдэнэ, Дулмаа нарын дүрийг бүтээсэн МУГЖ Н.Баатар, МУГЖ Ш.Дэлгэржаргал нар ирж оролцсон байна.

"Тунгалаг Тамир"-ын үнэнч уншигч Өвөр монгол ахан дүүсийн хандиваар энэхүү хөшөөг бүтээсэн аж.