Гол мэдээ

УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД УУЧЛАЛТ ГУЙЖЭЭ

By ganaa

August 20, 2018

 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга М.Энхболдод гурван зүйлийн шаардлагыг өгөөд байсан.

Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга М.Энхболдыг 60 тэрбумын ярианд оролцсоныхоо төлөө Монголын ард түмнээс уучлалт гуйх, 60 тэрбумын гэх хэргийг сэргээн шалгуулах, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахыг шаардсан байдаг. Шаардлагын хугацаа өнөөдөр /2018.8.20./ дуусч байгаа юм.

 

Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр ажлын цаг дуусахын өмнөхөн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг өрөөндөө дуудаж, 60 тэрбумын ярианд оролцсоны учир уучлалт гуйсан бичгээ өгсөн байна.

 

Эх сурвалжийн мэдээллээр, УИХ-ын дарга М.Энхболд бусад шаардлагыг биелүүлсэн тухайгаа ч бас мэдэгджээ. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ энэ талаар маргааш олон нийтэд хандаж мэдээлэл өгөх бололтой.

 

BOLLOO.MN