Гол мэдээ

Орон нутгийн номын санчид АНУ-ын номын сангийн туршлагаас суралцлаа

By ganaa

August 22, 2018

 

Монгол Улсын номын сангийн арван төлөөлөгч АНУ-ын Төрийн департаментийн Олон улсын манлайлагчдын зочин хөтөлбөрт хамрагдаж тус улсын 20 гаруй номын сангийн үйл ажиллагаатай танилцсан туршлагаа орон нутгийн номын санчидтай хуваалцсан байна. Сургалтад оролцогсод АНУ-ын номын сангийн систем, Конгрессийн номын сан, хүүхдэд зориулсан номын сангийн үйлчилгээ, орон нутгийн номын сангийн үйлчилгээний стандарт, лавлагаа мэдээллийн үйлчилгээ, номын сангийн техник, технологийн дэвшил, орчин цагийн номын санчид тавигдах шаардлага, номын сан дахь бүтээлч орон зай, номын сангийн хамтын ажиллагаа зэрэг сэдвээр шинэ мэдээлэл хүлээн авч Монгол Улсынхаа номын санд хэрэгжүүлж болох ажил, үйлчилгээний талаар санал, бодлоо солилцлоо.

 

Энэхүү сургалт нь тус яамны хэрэгжүүлж буй “Номын сангийн хүний нөөцийг чадавхижуулах” төслийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд төвийн бүсийн Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Булган аймгийн 80 гаруй номын санчид хамрагдлаа.

 

Сургалтад оролцогсод орчин үеийн номын сангийн хөгжлийн чиг хандлагын талаар шинэ мэдээллээ хуваалцсан Монголын номын сангуудын консорциумын хамт олон, сургалтыг зохион байгуулж, дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газарт талархал илэрхийлж байна.

 

BOLLOO.MN