Улс төр

М.ЭНХБОЛДЫН ОРОНД Ж.ЭРДЭНЭБАТ УИХ-ЫН ДАРГА БОЛЖ МАГАДГҮЙ

By ganaa

October 08, 2018

 

УИХ-ын дарга М.Энхболд хоёр чуулганы завсарлагаар ээлжит бус чуулган зарлалгүй гүрийсэн. Тэгвэл үүнийхээ шанг чангахан хүртэхээр болж байх шиг байна.

Энэ нь Үндсэн хуулийн зөрчил болж, энэ тухай мэдээлэл Үндсэн хуулийн цэцэд очжээ. Яг энэ тохиолдолд УИХ-ын дарга М.Энхболд хаашаа ч бултах аргагүй болжээ. Үндсэн хуулийн цэц ч УИХ-ын даргыг өмгөөлөх боломжгүй юм байна. Үүнийг хаана хаанаа ойлгосон гэж байна.

Тиймээс МАН-ынхан дунд дараагийн УИХ-ын дарга хэн байх вэ гэдэг марафон эхэлсэн байна.

 

Энэ марафонд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ж.Эрдэнэбат, С.Бямбацогт нар “өнгөлж” яваа аж.

Харин энэ гурван “нэр дэвшигч”-ээс Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат УИХ-ын дарга болох хамгийн магадлалтай хүнээр яригдаад эхэллээ.

Хэдхэн хоногийн дараа энэ бүх зүйл тодорхой болох юм байна.

 

BOLLOO.MN