Аялал танин мэдэхүй

Бүх музей үнэ төлбөргүй үйлчилнэ

By Onon Bayarsaikhan

February 25, 2019

 

 

Жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногийг “Музейн нээлттэй өдрүүд” болгон зохион байгуулах тушаал гаргасан. Энэ дагуу “Музейн нээлттэй өдрүүд”-ийг ирэх сарын 01-08-ны өдрүүдэд зохион байгуулах юм.

Энэхүү үйл ажиллагаа нь соёлын биет өвд тулгуурлан хүүхэд залуучуудад монгол ахуй, монгол өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой юм.