Нийгэм

Ил задгай авто худалдаа эрхлэгчдийг нүүлгэж байна

By Onon Bayarsaikhan

April 12, 2019

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас ил задгай авто машины худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлж байна.

Тухайлбал, ХУД-ийн 15 дугаар хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойно байрлах “Сүлд” авто худалдааны төв болон Нарны зам дагуух  авто худалдааны төвүүдийг нүүлгэн шилжүүлээд байна.

Зөвшөөрөлгүйгээр ил задгай авто машины худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжлэн хийгдэнэ.  

С.Анар