Гол мэдээ

Зеленский Украины ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулав

By Onon Bayarsaikhan

April 22, 2019

Украины ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтаар 73 орчим хувийн санал авч, жүжигчин Владимир Зеленский ялалт байгууллаа.  Өнөөгийн төрийн тэргүүн Петро Порошенко ойролцоогоор 25 хувийн санал авсан байна. Украйны ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шат 3-р сарын 31-нд болсон. Сонгуульд 39 нэр дэвшигч өрсөлдсөнөөс хэн нь ч 50 хувийн санал авч чадаагүй бөгөөд инээдмийн жүжигчин В.Зеленьский хамгийн их санал авснаар  сонгуулийн хоёрдугаар шатанд  одоогийн ерөнхийлөгч П.Порошенкотой өрсөлдөх болсон юм. В.Зеленьский сонгуулийн эхний шатанд 30.4 хувийн саналаар ялалт байгуулсан бол одоогийн ерөнхийлөгч П.Порошенко 17.8 хувийн санал, Украины ерөнхий сайд асан Юлия Тимошенко14.2 хувийн саналыг тус тус авсан байна.

C.Сансар