Аялал танин мэдэхүй

Дэлхийн геопаркуудын сүлжээнд 8 газар нутгийг шинээр бүртгэлээ

By Onon Bayarsaikhan

April 24, 2019

2019 оны 4 дүгээр сарын 03-17-ний өдрүүдэд Франц улсын Парис хотноо болсон ЮНЕСКО-ийн Гүйцэтгэх зөвлөлийн 206 дугаар бага хурлаар дэлхийн 7 орны нийт 8 газрыг ЮНЕСКО-ийн Дэлхийн геопаркуудын сүлжээнд шинээр бүртгэсэн байна. Үүний 2 нь БНХАУ-ын газар нутаг ажээ. Мөн тус хурлаар БНХАУ-ын 3 геопаркийн газар нутгийг өргөтгөх хүсэлтийг авч хэлэлцэн өргөтгөлийг баталгаажуулсан байна. Үүний үр дүнд ЮНЕСКО-ийн Дэлхийн геопаркуудын сүлжээ нь 41 орны 147 газар нутагтай болсон ба Ази, Номхон далайн орнуудын геопаркийн сүлжээ нь бүс нутгийн 8 орны нийт 59 газар нутагтай болж өргөжин тэллээ. Эдгээрийн 39 нь БНХАУ-ын геопаркууд байна.