Гол мэдээ

Энэ жил сургуульд элсэх зургаан настнуудыг өнөөдөр бүртгэж эхэлнэ

By Onon Bayarsaikhan

May 13, 2019

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд 2019-2020 оны хичээлийн жилд элсэн суралцах сурагчдыг энэ сарын 13- 27-ны хооронд  бүртгэж,  элсэгчдийн бүртгэлийг  удирдлагын мэдээллийн системд оруулна.

Энэ жил нэгдүгээр ангид 2013  оны 1 дүгээр сарын 1-нээс  2013 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн  бүх хүүхдийг элсүүлнэ. 5 настай буюу 2014 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй.

Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй болно.

Элсэлтийн явцын мэдээг  2019 оны 5 сарын 17, 24-нд гаргаж мэдээлнэ. Элсэгчдийг бүртгэхдээ дараах  материалыг  бүрдүүлнэ. Үүнд: