Эдийн засаг

ШӨХТГ-аас зөвлөмж гаргажээ

By Onon Bayarsaikhan

June 04, 2019

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т “Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, ….. гаргана” гэж заасны дагуу тендерт оролцогчдийн гомдлыг хүлээн авч, хянадаг. Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан ба 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна. Иймд тендерт оролцогчид тендерийн баримт бичигт холбогдох гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10  хоногийн өмнө тус газарт хандахыг ЗӨВЛӨЖ байна.