Нийгэм

Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орно

By Onon Bayarsaikhan

June 11, 2019

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:  Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орж, нутгийн өмнөд хэсгээр өдөртөө хална.

2019 оны 06 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Их нууруудын хотгор, Дорнод, Дарьгангын тал нутгаар 30-35 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 25-27 хэм дулаан байна.