Нийгэм

Дараах байршлын газруудыг цахим дуудлага худалдаагаар худалдана

By Onon Bayarsaikhan

July 19, 2019

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/559 дугаар “Дуудлага худалдаа зохион байгуулах тухай” захирамж гарсантай холбогдуулан ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДАА-г зарлаж байна.

Газар эзэмших, ашиглах эрхийн цахим дуудлага худалдааг газрын биржийн цахим систем /www.mle.mn/ -ээр 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулна.

Цахим дуудлага худалдаагаар Хан-Уул дүүрэгт орон сууцны зориулалтаар 4 га, Сонгинохайрхан дүүрэгт аж ахуйн зориулалтаар 5 га, Налайх дүүрэгт үйлдвэрийн зориулалтаар 1 га газрыг тус тус худалдах юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/niisleliin.gazriin.alba/ хаягаар авна уу. Лавлах утас: 315712, 80000233