Спорт

“Токио-2020” олимпийн наадмын медаль

By Onon Bayarsaikhan

July 29, 2019

Нэг жилийн дараа эхлэх 2020 оны Токиогийн олимпийн наадамд спортын төрөл бүрт эхний гурван байр эзлэх тамирчдад олгох медалийн загварыг зохион байгуулагчид баяр ёслолын байдалтай зарлалаа. Медалийн нүүрэн талд Токио 2020 наадмын бэлгэ тэмдэг, медалийн ар талд 1896 оны анхны олимпийн наадмын цэнгэлдэх хүрээлэн болон Грекийн домог үлгэрийн ялалтын охин тэнгэр Ника-г дүрсэлжээ.

Медалийн диаметр 85 мм, медалийн зузаан 7,7~12,1 мм, медалийн жин: алтан медаль 556 грамм, мөнгөн медаль 550 грамм, хүрэл медаль 450 грамм байх ажээ.

Ойролцоогоор 80 тонн хаягдал хуучин гар утас, дэлгэцтэй гэрэл зургийн болон видео камер, бусад цахилгаан хэрэгсэл зэргийг хоёр жилийн хугацаанд ард иргэдээс цуглуулсан бөгөөд эдгээрээс олимпийн медаль хийхэд зориулж 40 кг алт, 4,9 тонн мөнгө, 2,9 тонн хүрэл гаргаж авсан юм байна.

Эх сурвалж: Д.Төмөрбаатар