Нийгэм

ЭХЭМҮТ-ийн эмч нар анх удаа судсан дотуурх мэс заслыг амжилттай хийв

By Onon Bayarsaikhan

September 10, 2019

Энэ сарын 06-07-ны өдрүүдэд Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Хүүхдийн эмнэлгийн “Зүрхний катетер ангиографийн баг” Бүгд Найрамдах Индонез улсын эмч мэргэжилтнүүдтэй хамтран нэгэн хагалгааг амжилттай хийжээ. Тодруулбал, Монгол Улсад анх удаа зүрхний төрөлхийн гажиг буюу ховдол хоорондын таславчийн цоорхойг  “окклюдер”-аар хаах судсан дотуурх мэс заслыг дөрвөн өвчтөнд амжилттай хийж, дэлхийн түвшинд хүрсэн шинэ арга технологийг нэвтрүүлж чадав.