Нийгэм

Төрийн банкны теллер өндөр настны хадгаламжинд байсан мөнгийг залилжээ

By Onon Bayarsaikhan

September 12, 2019

Төрийн банкны “Барс” салбарын теллер н.Дамдинсүрэн гэгч нь өндөр настай хүнийг хууран мэхэлж хадгаламжинд нь байсан мөнгийг залилан авчээ. Тодруулбал, хадгаламжиндаа мөнгө хийхээр ирэхэд нь давхар зарлагын баримт дээр гарын үсэг зуруулж хадгаламжинд нь байсан 5 сая төгрөгийг хувьдаа завшсан хэрэг гарчээ. Өөр хэдэн ч ахмад настанг залилсан байж магадгүй учир ар гэрийнхэн нь сэрэмжлүүлэг болгох үүднээс энэ мэдээллийг тараажээ. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн 1 р хэлтэс шалгаж байна.

О.Цэлмэг