Эдийн засаг

Эрдэнэс Тавантолгой ХК 13.1 сая тонн нүүрс олборложээ

By Onon Bayarsaikhan

September 25, 2019

Эрдэнэс Тавантолгой ХК 2019 оны энэ сарын 24-ний байдлаар 13.1 сая тонн нүүрс олборложээ. Мөн борлуулалтын орлого нь 2.1 их наяд төгрөгт хүрсэн байна. Хагас жилийн хугацаанд 350 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөсөн ч 677 тэрбум төгрөгт хүргэж, цэвэр ашгийг 102 дахин давуулан биелүүлжээ.  Улсын төсөвт 355 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс энэ сарын 24-ний байдлаар 478 тэрбум төгрөгийг оруулсан байна.