Нийгэм

Тээврийн хэрэгслийн утааны агаар бохирдуулах бодис стандартанд нийцэж буй эсэхийг хянана

By Onon Bayarsaikhan

November 05, 2019

Тээврийн цагдаагийн албанаас “Автотээврийн хэрэгслээс ялгарах бохирдуулах бодисыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын 1.2, 1.3 дахь заалтуудын хүрээнд хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн утааны яндангаас ялгарах агаар бохирдуулах бодис, тортогжилт нь стандартад заасан хэмжээнээс хэтэрч буй эсэхэд хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэн зохион байгуулж байна.